KBS телевизийн бүтээлээс хос болсон жүжигчид олон


6 жил

   Цуврал дээр хосын дүрд тоглоод бодит байдал дээр хос /гэр бүл/ болсон жүжигчдийн ихэнх нь KBS телевизийн уран бүтээл байжээ. Доорхи долоон хосын дөрөв нь KBS телевизийн уран бүтээлээс хос болцгоосон юм. 

- Ан Жэ Хён Кү Хе Сон нар нь KBS2 телевизийн уран бүтээл "ЦУС" драмаас хойш үерхээд гэрлэсэн 2016 онд гэрлэсэн юм. 

- KBS2-ийн бүтээл "Оёдлын газрын боловсон эрчүүд" драмын И Дун Гонь Жу Юүн Хыи нар драм дуусаад үерхэж гурван сарын дараа гэрлэцгээсэн бөгөөд тэд удахгүй хүүхэдтэй болцгооно. 

- Жи Сон болон Ли Бу Ён нь 2004 оны SBS-ийн бүтээлд хамтран тоглож анх 2004 оноос болзсон бөгөөд 2008 онд салцгаасан юм. Гэсэн хэдий ч урт удаан хугацааны дараа тэдний харилцаа эргэн сэргэж 2013 онд хуримаа хийж, хүүхэдтэй болсон юм.

- Сун Жүн Ги болон Сун Хе Гюу KBS2-ын 2016 оны бүтээл "Нарны үрсад" кинонд тоглосон бөгөөд хосуул 2017 оны 10-р сарын 30 нд гэрлэсэн юм.

- Юүн Хён Минь, Пэг Жин Хыи  нар нь MBS-ийн бүтээл "Миний охин Ким Са Воль" драмын дараа үерхэж эхэлсэн.

-TvN-ийн бүтээл Дурсамж 1988 цуврал дээр Рюү Жүн Ёль болон Хе Ри нарын хайр дурлал бүтэлгүйтдэг ч тэд амьдрал дээр хосууд. 

- KBS2-ийн 2017 оны драм "Миний аав ийм л хүн" киноны И Жүн ,Чон Су Минь хоёр өнгөрсөн 10 сараас үерхэж эхэлсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Sarnai [202.9.42.xxx] 5 жил
Их гоё кино шүү