Талбайн эзэдгүй ДАШТ болж магадгүй


6 жил

ФИФА ОХУ-ын хөлбөмбөг дэх допингийн асуудлыг шалгаж магадгүй

   Олон улсын хөлбөмбөгийн холбоо ОХУ-ын хөлбөмбөг дэх допингийн асуудлыг шалгах хэрэгтэй, хэрвээ шалгаад асуудалтай гарвал нутагт нь болох ДАШТ-ээс шигшээ багийг нь хасах нь зүйтэй.  Ийм яриа допингийн эсрэг тэмцдэг байгууллагуудын хүрээллээс гарчээ. Хойд хөршийн хэвлэл мэдээлэл энэ мэдээллийг тун ч болгоомжтойгоор олон нийтэд дамжуулж байна.

Талбайн эзэдгүй ДАШТ болох уу

Жозеф де Пенсье

Допингийн эсрэг үндэсний агентлагуудын институт хэмээх байгууллагын тэргүүн Жозеф де Пенсье гэгч ийм санаачилга гаргасан аж. ОХУ-ын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид улсаас хэрэгжүүлдэг допингийн хөтөлбөрт хамрагддаг байсан гэсэн мэдээллийг Олон улсын допингийн эсрэг агентлагт өгч, шигшээ багаа ДАШТ-д оролцох боломжгүй болгосон, үүнийхээ хариуд АНУ-д оршин суух эрх аваад байгаа Григорий Родченковын өмгөөлөгч Жим Уолден өнгөрсөн сарын 26-ны өдөр “Миний үйлчлүүлэгч ОХУ-ын төрөөс хөлбөмбөгийн спортод допингийн хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар мэдээлэл өгөхөд бэлэн байгаа” гэсэн мэдэгдэл хийснээс үндэслээд Ж.де Пенсе ийм яриа гаргаж ирсэн аж.

Талбайн эзэдгүй ДАШТ болох уу

Григорий Родченков

Жим Уолден “Олон улсын хөлбөмбөгийн холбоо хүсвэл миний үйлчлүүлэгч Григорий Родченковтой уулзаж, шаардлагатай мэдээллээ авч болно” гэж өгүүлсэн юм байна.

Үүний дараа ОХУ-ын Хөлбөмбөгийн холбоо Москвагийн допингийн эсрэг лавораторитай хамтран энэ асуудлаар шалгалтыг эхлүүлсэн байна. гэхдээ одоогийн байдлаар хөлбөмбөгт допинг хэрэглэсэн тохиолдлыг олж илрүүлээгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: Eagle.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү