Наадмын амралтын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь


7 жил

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Хүнсний дэлгүүр:

  • 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11, 12, 13–нд амарч,
  • 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Номин холдинг" ХХК–ны салбар дэлгүүр:

  • 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Хан-Уул дүүрэгт байрлах "Юнайтэд" салбар 07 дугаар сарын 11,12,13-нд амрана.
  • 07 дугаар сарын 07-16-ныг дуустал "Номин"-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Алтан жолоо трейд" ХХК –ны "Сансар" сүлжээний бүх супермаркетууд:

  • 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж,
  • "Сансар -6" 06:00 -24:00, "Сансар -39" 07:00 -24:00 цагт ажиллана.
  • "Сансар-9" бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана.
  • 07 дугаар сарын 10-нд "Сансар -10" 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана.
  • 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Боса" сүлжээний дэлгүүрүүд:

  • Баярын өдрүүдэд "Боса -2" 07.00–23.00 цаг хүртэл ажиллаж,
  • бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт
  • "Март" салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

"Миний дэлгүүр" сүлжээний дэлгүүрүүд:

  • 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж,
  • "Зунжин" болон "Миний хайпермаркет" 08.00-24.00 цагт ажиллана.
  • Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Е -Маrt" их дэлгүүр:

  • 07 дугаар сарын 09, 10-нд 09.00-23.00 цагт ажиллана.
  • 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 11.00-20.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 14, 15-нд 10.00-22.00 цагт ажиллана.
  • 07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Нарантуул" худалдааны төв:

  • 07 дугаар сарын 10 -нд 10.00 - 19.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11–16-ийг дуустал амраад,
  • 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Хар хорин" худалдааны төв:

  • 7 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна.
  • 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Барс" 1, 2 худалдааны төвүүд:

  • 7 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч,
  • 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Хүчит шонхор" худалдааны төв:

  • 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-16-ныг дуустал амарч,
  • 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Да хүрээ трейд" техникийн зах:

  • 7 дугаар сарын 10–нд 09.00–16.00 цаг хүртэл ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-17–ныг дуустал амарч,
  • 07 дугаар сарын 18–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд:

  • 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-15–нд амарна.
  • 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НИЙТИЙН ХООЛ
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.
  • Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.
  • Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.
УЛААНБААТАР ХОТЫН "ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ"
  • Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
  • Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.
ЦАХИЛГААН ХАНГАМЖ
  • Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004,
  • Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 345909 / БГД, СХД, ХУД /,
  • Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.
  • Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү