Астана экспо 2017-ийн тухай онцлох таван баримт

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

1. Казакстаны нийслэл Астана хотод өмнө нь 2010 оны нь Европын Аюулгүй Байдал ба Хамтын Ажиллагааны Байгууллагын уулзалт, 2011 оны Азийн Өвлийн Тэмцээн зэрэг том үйл ажиллагаанууд болж байсан. Энэ удаагийн экспо тэдгээрээс ч нүсэр ба 6-р сарын 10-аас эхлэн намар 9-р сар хүртэл үргэлжилнэ. Энэ бол Казакстан улсын цаашдын эдийн засаг, технологи, мэдлэгийн салбарын хөгжил ба олон улсад хамтран ажиллах потенциалтай, чадвартай улс гэдгийг батласан үйл ажиллагаа.

©Dezeen

2. Энэ жилийн Экспо “Ирээдүйн Энерги” гэсэн сэдвээр явагдаж байгаа. Үүгээр дэлхийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх гарцыг хайсан үзэсгэлэн болж байна.

3. Mabetex Group, Zaha Hadid Architects, UNStudio, Snøhetta, HOK, Coop Himmelb(l)au зэрэг архитектурын томоохон фирмүүд Астана Экспо 2017-ийн барилгын загварт өрсөлдөж, Чикагогийн Аrian Smith + Gordon Gill Architecture түрүүлээд байв.

4. Монголын павилионы интериор дизайны зураг төслийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын захиалгаар Эн Эй Пи Групп гаргасан . Харамсалтай нь манай улс тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй.

©N.A.P

5. Экспо өнгөрсөн жил Турк улсын Антали, харин ирэх жил Бээжин хотод болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү