Монголын Motthings брендийн "Балиар Өөдрөг" бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэллээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

График дизайнер А.Одбаясгалан хувцас дизайнер М.Энхжинтэй хамтран гаргасан, Монголын Motthings бренд албан ёсоор өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. Энэ бренд ‘Мэргэжлийн энтрепренерүүдийг бэлтгэх систем’ гэж нэрлэгдсэн Benzeen аппликейшиний гурав дахь бүтээгдэхүүнээр гарчээ.

Motthings “Балиар өөдрөг”, “Хөдөмөрлө Until Your Idols Become Inspiration”, “Now or Never”, “Always Хүлээлтээс нь Хэтрүүл” зэрэг тод өнгийн фонттой үгсийг минимал дэвсгэртэй подволк, ханын постерт гаргасан байлаа.

Ийм үгсийг сонгосон шалтгаан нь брендийн дизайнер А.Одбаясгалангийн хэлсэнээр хэрэглэгчид “Оффистоо суугаад эсвэл хана, толь, хувцас бас утсаа харах төдийд сэдэл, урам зориг авах,” зорилготой.

Жишээлбэл, “Балиар өөдрөг” гэсэн үг ‘юу ч болсон өөдрөгөөр харж, тэмүүлдэг зүйл рүүгээ тэмүүлсээр байгаарай,’ гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл график дизайнер А.Одбаясгалангийн зорилго хүмүүс  өдөр тутмын энгийн обьектууд руу хараад урам зориг авдаг байх.

Сарын өмнө эхний загвар нь гарсан подволкнууд 6-р сарын 13-аас эхлэн худалдаанд гарч эхлээд байна.

бүх зураг ©Motthings

 

Motthings-ийн подволкнууд цэвэр даавуун материалаар хийгдсэн ба дизайнер А.Одбаясгалангийн бренддээ мөрддөг зарчим бол бүтээгдээхүүнээ “чанарын өндөр түвшинд байлгах”.

 

Motthings-ийн подволк 40 мянгаар, ханын постер 50 мянгаар бас цамц нь 60 мянгаар зарагдаж байна. Бренд удахгүй тэмдэглэлийн дэвтэр, утасны кейс гаргадаг болно.

Хэрэв бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хүсвэл энэ линкээр орно уу.

Түүнчлэн Motthings фейсбүүкээрээ азтан тодруулах уралдаан зарлажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Huhu [66.181.160.xxx] 7 жил
Cool
setgegdel [66.181.182.xxx] 7 жил
poster zuragnuud tsarai muutai yaduu haragdaj bna saijruulaarai
Зочин [202.179.25.xxx] 5 жил
Орчин цагт 10 байгууллагын 8 нь минималист интериор дизайнтай болсон. Оффисын орчин-д таарсан зөв дизайн байна.