Гэрэл зураг түүхийг өгүүлдэг...


7 жил

Гэрэл зураг бол түүхийг харах цонх. Өдөр тутмын хэрэглээ болон хэвшиж буй гэрэл зургийн түүхийг хүн бүр сайн мэдэхгүй. Гар утас, сонирхогчийн болоод мэргэжлийн гэрэл зургийн аппаратууд бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсоор нилээд хугацаа өнгөрсөн ч энэ салбар хэзээ хэрхэн үүссэнийг тэр болгон мэдээд байдаггүй.

Түүхийг бүтээгч гэрэл зураг хэмээх гайхамшигт урлаг анх XV зуунаас үүсэлтэй гэж үздэг байна. Гэвч түүнээс өмнө алдарт Аристотель болон Хятадын эрдэмтэн Мо Ди нар "Рinhole camera" хэмээх нэгэн багаж бүтээснээс эхлэлтэй аж. Тэдний тэрхүү багажны бүтэц дээр тулгуурлан XV зууны үед амьдарч асан Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепс анхны гэрэг зургийг авч цаасан дээр буулгажээ. Тэрээр энэхүү зургаа авахын тулд бүтэн 8 цагийг зарцуулсан гэдэг.

Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепсийн авсан анхны гэрэл зурагФранцын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепсийн авсан анхны гэрэл зураг

Харин өнөөдөр бидний өдөр тутамд байнга хэрэглэх болсон "Self" буюу өөрийнхөө зургийг өөрөө авах аргачлал одоогоос 100 орчим жилийн өмнө буюу 1920 онд бий болсон гэж үздэг. Тухайн үед хэсэг гэрэл зурагчид нийлж өөрсдийн гэрэл зургийг авснаар эхлэлтэй аж.

Анхны селфи...Анхны селфи...

Уншигч та бүхэнд энэхүү гайхамшигт ертөнцийн түүхийг харуулсан гэрэл зургуудаас хүргэж байна.

1800 оны үед ашиглагдаж байсан гэрэл зургийн студи1800 оны үед ашиглагдаж байсан гэрэл зургийн студи
1861 онд физикч Жэймс Максвеллийн авсан анхны өнгөт гэрэл зураг1861 онд физикч Жэймс Максвеллийн авсан анхны өнгөт гэрэл зураг
1950 онд НАСА-гийн пуужин хөөргөх туршилтыг гэрэл зурагт буулгасан нь...1950 онд НАСА-гийн пуужин хөөргөх туршилтыг гэрэл зурагт буулгасан нь...
1957 онд авсан анхны дижитал гэрэл зураг1957 онд авсан анхны дижитал гэрэл зураг
1838 онд Луи Жак Манде Дагер өөрийн бүтээсэн техникээр авсан гэрэл зураг1838 онд Луи Жак Манде Дагер өөрийн бүтээсэн техникээр авсан гэрэл зураг
1840 онд Хипполите Баяардын хийсэн анхны зургийн эвлүүлэг1840 онд Хипполите Баяардын хийсэн анхны зургийн эвлүүлэг
1845 оны дөрөвдүгээр сард авсан сарны зураг1845 оны дөрөвдүгээр сард авсан сарны зураг
Сонины мэдээнд зориулан авсан гэрэл зураг /1847 он. Франц улс/Сонины мэдээнд зориулан авсан гэрэл зураг /1847 он. Франц улс/
Агаарын сүйрэл... /1908 он. АНУ/Агаарын сүйрэл... /1908 он. АНУ/
Чарлез Чевалерийн бүтээсэн гэрэл зургийн аппарат /1839 он/Чарлез Чевалерийн бүтээсэн гэрэл зургийн аппарат /1839 он/
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү