Манай хоёр тамирчин дэлхийн чансааны тавд бичигдлээ


7 жил

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн чансааг шинэчилжээ. Үүнд 63 кг-д П.Орхон дөрөв, С.Батцэцэг нар тавд бичигдлээ.  Ингэснээр манай улсын хоёр бөх нэг жинд дэлхийн чансааны тавд багтсан анхны тохиолдол боллоо.

Чансааг гаргахдаа өнгөрсөн 4, 5-р сард болсон олон улсын тэмцээний дүнг нэгтгэсэн байв. Жагсаалтын шилдэг 20-д манай найман тамирчин багтсан Монгол бөхчүүд:

  • 53 кг-д Э.Сумъяа 18
  • 55 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг – 11, ОУХМ Э.Даваачимэг -18
  • 58 кг-д ОУХМ Э.Гантуяа – 20,
  • 60 кг-д Б.Шоовдор – 18
  • 63 кг-д ОУХМ П.Орхон -4, Гавьяат тамирчин С.Батцэцэг – 5
  • 69 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа 13-р байрт тус тус жагслаа.

П.Орхон энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” олон улсын тэмцээнд ялан, дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн. Харин Азийн аваргад түрүүлсэн Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тавд багтжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү