Далайд живсэн 30 цагаачийн ихэнх нь 1-3 настай хүүхдүүд байжээ


7 жил

 Лхагва гарагт Ливийн далайд 30 цагаач живж нас барсанаас ихэнх нь бага насны хүүхдүүд байжээ. Тэд аврах баг ирэхээс өмнө далай руу завинаасаа 200 цагаачийн нэг байсан аж.

Завь аврах багийн ойролцоо байхдаа гэнэт хазайж, сууж явсан цагаачид далай руу унасан тухай Газар Дундадын Тэнгис, Италийн Тэнгисын Аврах Багийн коммандлагч Косимо Никастро Reuters агенталагт мэдээлжээ. “Наад зах нь 20 цогцос уснаас олдсон” гэсэн байв.

Малтагийн MOAS аврах группын хэлсэнээр бол тэд 30 цогцос олсон ба “Ихэнх нь бага насны хүүхдүүд” гэж Крис Катрамбоне твиттертээ бичжээ.

Өнгөрсөн Баасан гарагт 150 гаруй цагаач далайд алга болсон тухай Олон Улсын Цагаачлалын Байгууллага мэдээлсэн байна. Дайн, ядуурлын улмаас Африк, Ойрхи Дорнодоос дүрвэж буй цагаачдын хил гатлах хамгийн аюултай энэ цэгт өнгөрсөн жил гэхэд 1300 хүн нас барсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү