"Цус сорогч"-ийн тансаг харшид зочилцгооё


7 жил

"Бүрэнхий" киноны цус сорогчийн дүрээрээ олонд танигдсан Роберт Паттинсон Лос Анжелест маш том харштай ажээ. Тэрбээр энэ сууцаа сагсчин Карим Абдул Жабараас 2011 оны 9 дүгээр сард 6.2 сая ам.доллараар худалдан авсан байна.

Харин одоо зах зээлийн үнэлгээ нь 6.75 сая ам.доллар болж өсчээ. Паттинсоны тансаг байшингийн загварыг 1922 онд архитектор Стайлс О.Клементс гаргасан юм байна. Вааран хавтангаар бүрсэн хана, хуучны загварын ханын цаас, хар цагаан плитагаар бүрсэн шал, цэцэрлэг, усан сан, 4 ариун цэврийн өрөө, том танхим гээд залуу жүжигчний харшийн онцлогуудыг дурдаад байвал тун олон.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү