Хятад, Монголын харилцааг зөв замаасаа хазайхгүй байх гэлээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин Бүс ба Замын бүтээн байгуулалтанд Монгол улсыг идэвхтэй оролцвол таатай байгаа гэдгээ илэрхийлжээ. Энэ тухай ShanghaiDaily мэдээллээ.

Си Жиньпин Монголын Европ, Ази тивүүдийн гүүрийг холбох хичээн зүтгэлийг дэмждэг гэж ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хэлжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 14-15-нд болж буй Бүс ба Замын олон улсын форумд оролцож байгаа юм.

Сигийн дурдсанаар хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, газар тариалан, эрчим хүч зэрэг салбаруудад  хамтран ажиллах ёстой. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын Эдийн Засгийн Үүдийг нээх байгуулалтыг сурталчлахыг хүссэн байна.

Хоёр тал нэгэндээ итгэж, хамтран, өгөө аваатай харилцах ёстой төдийгүй харилцааг зөв замаасаа хазайхгүй гэж найдаж байгаа гэжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадтай нөхөрсөг харилцаатай байх нь Монголын хувьд тэргүүний зорилт гэсэн ба дээд хэмжээнд эдийн засаг, худалдааны салбарт хамтрах хүсэлтэй байгаа гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү