Си Жиньпин: "Бүс ба Замд оролцох улсуудтай өгөө-аваатай харилцааг бий болгоно"


7 жил

 “Хятад улс Бүс ба Зам санаачлагад оролцох бусад улсуудтай өгөө-аваатай бизнесийн харилцааг бий болгохын тулд шаргуу ажиллана”  гэж Хятадын  ерөнхийлөгч Си Жиньпин хоёр өдрийн форумын нээлтийн үеэр дурджээ.

Хятад улс Бүс ба Зам стратегийг 100 тэрбум доллараар санхүүжүүлэхээр төсөвлөсөн байна. Бүс ба Зам хөгжлийн стратеги нь дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засгийн хөрөнгө оруулалт юм.

Хятад улс Бүс ба Зам стратегийг 100 тэрбум доллараар санхүүжүүлэхээр төсөвлөсөн байна

Си Жиньпин төслийг хамгийн анх 2013 онд зарлаж байсан. Ази, Европ, Африкийг холбох асар том ложистик, тээвэр, худалдаа, эдийн засгийн сүлжээнд 65 улс багтаж байна.

©The Guardian, Пакистан ба Хятадын хил. Бүс ба Замын бүтээн байгуулалт эхлэх цэг.

Эдгээр 65 улс Хятадтай 2014 оноос 2016 оны хооронд 3 триллион долларын худалдаа хийжээ. Харин Хятад улс эдгээр улсад 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү