Европын Түүхийн шинэ музей нээгдлээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Европын Холбоо Брюселль хотод Европын Түүхийн Байшин нэртэй шинэ музей нээлээ. Музей 20-р зууны Европын дайн, нэгдэл, энхтайванд хүргэсэн ширүүн, ээдрээтэй аялалыг дүрсэлжээ.

Нээлтийн үеэр Европын Парламентын ерөнхийлөгч Антонио Тахани муз-йг “илүү сайн ирээдүйн төлөөх мэтгэлцээнд” уриалж буй гэсэн байна.

Европын Парламентын ойролцоох шинэ музейг 55.4 сая еврон төсөвтэй барьжээ. Европ даяарх 300 эд зүйлсийг 4.000 метр квадрат талбайд үзүүлж байна.

 Төслийг дуусгахын тулд 10 жил болсон ба Таханигийн өмнөх ерөнхийлөгч Ханс-Герт Пөттерингийн санаачлагаар эхлүүлсэн. “Европыг үгүй хийх бол том алдаа. Европ бас Европын Холбоо бол бидний оршин суугчдын хамгаалалалт” гэж Тахани дурджээ.

Музей Брексит, дүрвэгчид, анти-ЕХ үндэстнүүд зэрэг чухал сэдвүүд өрнөж буй халуун цэгт нээгдлээ.

бүх зураг ©Reuters

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү