Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн тухай таван баримт

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Хэдэн хувийн саналтай?

©Getty

1. Төв-зүүний баримтлалтай, Демократик намын төлөөлөгч Мүүн Чей-ин 40.5 хувийн саналтайгаар Өмнөд Солонгосын 12-р ерөнхийлөгч боллоо. Төв-зүүний улс төрийн баримтлал нь баян ядуугийн том ялгаа, хүүхдийн хөдөлмөр зэргийг эсэргүүцдэг төдийгүй ажлын нөхцлийг зохицуулах, ажлын цагийн хязгаар зэрэг ажилчдын эрхэд анхаардаг. Тиймээс Мүүн Чей-ин Өмнөд Солонгосын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10.000 воноор ихэсгэх амлалт өгчээ.

Мүүн Чей-ин ба Пак Гын-хэ


2.  Мүүн Чей-ин өмнөх ерөнхийлөгч  Пак Гын-хэгийн аавын эсрэг жагссаны төлөө шоронд орж байв. Харин одоо Пак Гын-хэ шоронд эдлэх ялаа хүлээж байна.

©European Press Photo Agency, Пак Гын-хэгийн эсрэг жагсаалын үеэр

Мүүн Чей-ин ба Хойд Солонгос

©RT

3. Мүүн Чей-иний аав ээж Солонгосын дайны үеэр Хойд Солонгосоос дүрвэн иржээ. Тиймээс тэр Хойд Солонгостой харилцааагаа сайжруулах хүсэлтэй байгаа нь аргагүй юм. Шинэ ерөнхийлөгч Америкийн Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ аван, дарамтладаг аргуудыг нөлөөгүй гэсэн ба Хойд Солонгост диалоги хийх боломж өгөх ёстой гэсэн байна.

Мүүн Чей-ин ба Ру Мю Хён

(баруун тал)Ру Мю Хёны хамт

 

4. Мүүн ба авилгалын хэргийн улмаас амиа хорлосон ерөнхийлөгч асан Ру нар 1987 оны анхны ардчилсан сонгуульд хүргэсэн чухал хүмүүсийн нэг байв. Мүүн хуульч болсоныхоо дараа Ругийн засагт авилгалын эсрэг ажиллаж байв. Түүний тухай “Ру Мю Хён миний амьдралыг цогцлоосон. Би түүнтэй уулзаагүй бол миний амьдрал их өөрчлөгдөх байлаа. Тэгэхээр тэр миний хувь тавилан” гэжээ. Мүүн Чей-ин Ру Мю Хёны замыг дагаж 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн ч Пак Гын-хэд бага онооны зөрүүтэй ялагдаж байв.

5. Америкт Үгүй гэж хэлж сурах хэрэгтэй
©EPA, эхнэрийн хамт

Мүүн Чей-ин  өнгөрсөн 3-р сарын 12-нд “Бид Хойд Солонгос дарамт, хориг арга хэмжээ учруулсан учруулаагүй эсвэл Хойд Солонгосын цөмийн асуудлыг шийдэх диалоги хийх гэж байгаа л бол бидний хэлэлцэх хүн Ким Жон Ун гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж байв. THAAD буюу Хойд Солонгосоор ирж болзошгүй довтолгооноос хамгаалах пуужингийн системд тэр Хятадуудыг эсэргүүцэх эрхгүй гэжээ. Гэхдээ Мүүн Чей-ин Өмнөд Солонгосыг Америкт Үгүй гэж хэлж сурах хэрэгтэй гэж бичиж байлаа. Мүүн Чей-ин Өмнөд Солонгост Америкийн THAAD-ийг байрлуулах хүсэлгүй ба ерөнхийлөгч болвол энэ системийг шалгах амлалт өгчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү