Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг СЕХ-д хүргүүллээ


7 жил

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчийн Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 142-р зүйлийн 1.12 заалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23.3 заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар батлагдсан комисс ажиллаж 2017 оны тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, дүгнэлтээ гаргажээ.  хавсралтаар хүргүүллээ. Эрүүл мэндийн үзлэгийн Эрүүл мэндийн яамнаас гарсан комисс Улсын хоёрдугаар тусгай эмнэлэгт шинжилгээ, үзлэг хийсэн байна.



Эрүүл мэндийн үзлэгээр нэр дэвшигчдийн суурь өвчлөлөөс гадна мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцоо зэрэг 23 нэр төрлийн шинжилгээ хийсэн бөгөөд Ерөнхийлөгчийн ажил, үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоодог юм байна. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Шинжилгээний үр дүнг хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Гурван нэр дэвшигчийн шинжилгээ, үзлэгээр ямар нэг ноцтой зөрчил илрээгүй. Хуулийн дагуу нэр дэвшигчдийн эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд зарлах хугацаа болоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү