Трамп Тауэрыг Пинк Флойдын 'гахай' бүрхэнэ


7 жил

Чикаго хот дахь Трамп Тауэрыг Пинк Флойдын прогрессив рок цомог ‘Animal’-ийн гахайнууд бүрхэх гэж байна. Барилгын урд Трампын нэрийг хаасан дөрвөн алтан өнгөтэй гахайнуудыг байрлуулахаар болжээ.

Архитектор Жефррей Робертс инсталляцийг төлөвлөсөн ба өнгөрсөн 11-р сард ‘Нисч буй Гахайнууд’ гэж нэрлэсэн байна.

“1977 онд Пинк Флйд ‘Animals’ концепц цомгоо 70-аад оны сүүлчийн Британий нийгэм-улс төрийн нөхцөл байдалд хариу болгон гаргасан,” гэж Робертс албан ёсны сайтдаа тайлбарлажээ.

Жеффрей Робертс инсталляцаа Трампын эзэмшилтэй бусад барилгууд руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа.

“Харамсалтай нь Орвеллийн ном шиг ‘Animals’-ийн мессежүүд ахиад маш өндөр ач холбогдолтой болоод байна” гэж Робертс дурдсан  байна.

Цомгийн эрхийг Рожер Ватерс эзэмшдэг ба Жеффрей Робертс түүнээс зөвшөөрлийг нь авчээ.

Пинк Флойд хамтлагийн Animals цомог 1977 онд гарч байсан юм.

©Pink Floyd, Animals цомгийн гахай

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү