Ерөнхий менежерийн нэрэмжит тэмцээн боллоо


7 жил

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын Спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа 10 байгууллага болон хотын инженерийн хангамжийн байгууллагуудын нийт 24 баг, 300–аад тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 4 төрөлт спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, хурд хүч авхаалж, самбаагаа сорин оролцсон юм.

Ингээд тэмцээний төрөл тус бүрд эхний 3 байрт шалгарсан багийг танилцуулъя.

         Гар бөмбөг /эмэгтэй/

  • Мэдээлэл холбоо сүлжээТӨХК
  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ
  • Хот тохижилтын газар ОНӨААТҮГ

       Гар бөмбөг / эрэгтэй/

  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ
  • Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ

 

  Сагсан бөмбөг / эмэгтэй /

  • Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ
  • Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК

 

 Сагсан бөмбөг / эрэгтэй /

  • Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК
  • Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ
  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ

 

 Гар бөмбөгийн спортын  “Шилдэг тоглогч”

  • Т.Номиндалай Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн тамирчин
  • Э.Алтанбагана Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын тамирчин

 

Сагсан бөмбөгийн спортын “ Шилдэг тоглогч”

  • А.Нямсүрэн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тамирчин
  • Н.Даваадэмид Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн тамирчин

 

  Шатар /эмэгтэй/

  • М.Түвшинзаяа Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тамирчин
  • А.Отгон-Өлзий Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын тамирчин
  • Л.Алтанцэцэг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын тамирчин

 

Шатар / эрэгтэй/

  • П.Лутсайхан Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тамирчин
  • Ш.Энх-Амгалан Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын тамирчин
  • Х.Наранмандах Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн тамирчин

 

Ширээний теннис / эмэгтэй/

  • Д.Алимаа Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тамирчин
  • Б. Мөнгөнцэцэг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын тамирчин
  • Б.Гүндэгмаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын тамирчин

 

Ширээний теннис /эрэгтэй/

  • Б. Буянхишиг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тамирчин
  • Т. Энхтүвшин Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн тамирчин
  • С. Өлзийбаатар Ус сувгийн удирдах газар тус тус шалгарсан байна. Багийн нийлбэр дүнгээр Ус сувгийн удирдах газар “Шилжин явах цомын эзэн”-ээр шалгарлаа гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү