Венесуэл: Улсын хувь заяаг Америк шиг инститүт шийдэхгүй


7 жил

Венесуэл улс Америкийн Төрт Улсуудын Байгууллагын гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргасан тухайгаа зарлалаа. Шийдвэрийг Венесуэлд 29 хүний амийг авсан ширүүн жагсаалтай холбоотой шуурхай уулзалт хийх үеэр гаргажээ.

Венесуэлын Гадаад Хэргийн сайд Делци Родригүэз Америкийн Төрт Улсуудын Байгууллагын гишүүн улсуудын гадаад хэргийн сайдууд уулзсаны дараа гишүүнчлэлээс татгалзах хоёр жилийн явцаа эхлүүлнэ гэсэн байна.

Делци Родригүэз Америкийн Төрт Улсуудын Байгууллага Венесуэлын засгийн газрыг гэмт хэрэгтэн болгож, үндсэн хуульт ардчиллыг нь тогтворгүйжүүлж, гаднаас оролцдог гэж буруутгажээ. Түүний хэлсэнээр Америкийн Төрт Улсуудын Байгууллагад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх байхгүй.

Байгууллага дахь Венесуэлын төлөөлөгч Самуэл Монкада улсын хувь заяаг АТУБ эсвэл Вашингтон шиг инститүтүүд хэзээ ч шийдэхгүй гэдгийг хэлжээ.

 ©Getty Images, жагсаалын үеэр

 

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү