Орос улс Еховаг хориглолоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Орос улс Ехова шашины бүлгийг албан ёсоор хориглолоо. Оросын Шударга Ёсны Яамны өмгөөлөгч Светлана Борисова Ехова Христийн бүлгийг “нийгмийн дэг журам бас аюулгүй байдалд” заналхийлдэг гэж Дээд Шүүхэд өгөөд байсан.

Борисова шүүхийн өмнө Ехова сүмд элссэн хүмүүсийг гэрчээр авчран, “тэдний хувийн амьдрал, боловсрол, ажил”-ыг бүрэн хяналтандаа авсан гэдгийг батлажээ. Шүүгч Юри Иваненко Орос дахь Еховагийн 395 салбарыг хааж, өмч хөрөнгийг төрд шилжүүлэх шийдвэр гаргаснаа Пүрэв гарагт зарласан юм.

2002 онд батлагдсан Оросын анти-экстремизмийн хуулийн дагуу Ехова бүлэг хэд хэдэн удаа асуудалд ороод байжээ. Өнгөрсөн жил Оросын доод шатны шүүхээс тэднийг экстремист үйлдлээ зогсоохгүй бол хаах сануулга өгсөн. Харин энэ жил Москва хотын шүүхээс ахин анхааруулсан байна.

Светлана Борисова Еховагийн Гэрчүүд цус сэлбэлтийг эсэргүүцдэг нь Оросын эрүүл мэндийн хуулийг зөрчдөг гэжээ. Ехова дэлхий даяар найман сая элсэгчтэй ба Орост тэдний 175.000 орчим нь байдаг.

Еховагийн Гэрчүүд цус сэлбэлтийг эсэргүүцдэг нь Оросын эрүүл мэндийн хуулийг зөрчдөг гэжээ

2016 онд Австрали дахь Иохава дотор хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн гэж 1.006 гишүүн шүүхэд гомдол, мэдүүлэг гаргаад байсан юм. Үүнээс өмнө Ехова хүүхдийн хүчирхийллийг дотроо шийддэг байсан гэжээ.

Еховагийн сайтаас 2015 онд гаргасан судалгаагаар бол манай улсад тэдний 350 багш нь 770 хүмүүст шашинаа сурталчилдаг гэжээ.

©Jw.org Монгол дахь Иоховагийн үйл ажиллагаа

манай улсад тэдний 350 багш нь 770 хүмүүст шашинаа сурталчилдаг

Ехова Испани, Сингапур, Хятад ба Исламын улсуудад бүрэн эсвэл хэсэгчлэн хориглогдсон байдаг.

1870 онд байгуулагдсан Ехова “Харуулын цамхаг”, “Сэрцгээ”гэсэн сэтгүүлийг сард 2 удаа хэвлүүлэн, дэлхийн бүх салбартаа тараан, сурталчилгаагаа явуулдаг. Нью Йорк төвтэй энэ урсгалын дагагчид сард хамгийн доод тал нь 1 ам.долларыг шашиндаа хандивладаг.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [94.255.129.xxx] 5 жил
ikh deed surguulid surakh bolon shinjilekh uhaanii salbariig bakalavar bolon ternees deesh tuvshind sudlahiig ilt muu zuild tootsdog. uchir ni ene baiguullaga orshin togtnokh, munguu bosgokh ajil ni lkh khun khuch ali bolokh olon khunii tarkhi ugaahaas khamaaraltai tul dotooddoo olon yanziin nomlol gargan gadnaas medlet medeelel unshij avah, chuluutei asuult hariultaar metgeltseh, shuumjleltei handah zeregt khatuu haalt haniig bosgoson bdag.
Зочин [94.255.129.xxx] 5 жил
dotroo shiiddeg gej daragduuldag! yu ch shiidehgui! gemt hereg hiisen gej togtooh shiitgel avch shorond orohgui bol yamar shiideld hursen geh ve! odoo hurtel ter daragduuldag ni heveeree. shuuhiin hural youtubees harj bn. uk, canad, australia -d bolsonshuuhiin ajillagaag harar bolomjtoi