Шинзо Абе Америкийн Сири лүү хийсэн дайралтыг дэмжээгүй


7 жил

Японы ерөнхий сайд Сирийн эсрэг Америкийн дайралтыг дэмжээгүй гэж Шинэ Дайчи Намын дарга Мүнео Сүзүки хэлжээ. Мүнео Сүзүки Шинзо Абе Оросыг бодож, Сирийн агаарын баазын эсрэг дайралтыг дэмжээгүй гэсэн байна.

“Ерөнхий сайд Абе химийн зэвсэгийн хэрэглээг хүлээж авашгүй гэсэн бөгөөд  асуудлыг шийдэх Америкийн хүслийг дэмждэг,”

 Гэхдээ зарим хэвлэлийн мэдээлж байгаагаас өөрөөр Шинзо Абе Дональд Трамптай ярилцаж байхдаа Сири дэх Америкийн цэргийн ажиллагааг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэнийг би хэлье,” гэж Мүнео Сүзүки дурдсан байна.

Хэвлэлээр Шинзо Абе Америкийн Сири дэх химийн зэвсэгийн хэрэглээг эцэслэхийг дэмждэг. Түүнээс гадна энэ сард Трампын Сири лүү дайралт хийснийг дэмжсэн гэж бичээд байв. Үүнийг Шинэ Дайчи намын гишүүн ийнхүү үгүйсгэж байна.

 “[Оросын Гадаад Хэргийн Орлогч Сайд] Мүргүловд хэлж байсанчлан Шинзо Абе Оросын хүчин зүйлийг бодолцсон,” гэж нэмж дурджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү