Бодибилдинг, фитнессийн ДАШТ Улаанбаатар хотод болно


7 жил

Дэлхийн болон Азийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Датук Пол Чуа, гүйцэтгэх захирал Кристина Ким Юнг нар манай улсад айлчилж байна.

Дэлхийн  болон Азийн бодибилдинг, фитнессийн холбооны төлөөлөгчид ДАШТ-д оролцох тамирчдын байрлах байр, тэмцээний зал танхимтай танилцах, зохион байгуулалтын нөхцөл байдлыг судлах, бэлтгэл ажилтай биечлэн танилцах зорилготой иржээ. Өнөөдөр түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн, МБФХ-ны хүндэт ерөнхийлөгч Батсуурь, МБФХ-ны ЕНБД Одбаатар нар хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

2015 онд Тайландын Батайяа хотноо зохиогдсон  бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий үеэр монголын бодибилдинг, фитнессийн холбоо 2017 оны ДА-ын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхээ авч байсан юм. Улаанбаатар хотноо болох бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг мөн Румын улсын төв телевиз шууд дамжуулна гэдгээ одоогоор мэдэгдээд байгаа юм байна.

Монголын бодибилдинг, фитнессийн холбоо энэ 2017 онд улсын нийслэл Улаанбаатар хотноо бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг зохион байгуулна. Монголын бодибилдинг, фитнессийн холбоо анх 1993 онд Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоонд элсэж байсан. Үүнээсээ хойш 24 жилийн дараа ийнхүү дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 2017 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ ирэх 10-р сарын 3-9-ний өдрүүдэд болно. Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбооны гишүүн 148 орноос энэ удаагийн дэлхийн аварга 60 гаруй орны 500 орчим тамирчин оролцохоор мэдэгдээд байгаа юм байна. 2017 оны ДАШТ нйитдээ 39 төрөл ангилалд болно.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү