Америк химийн зэвсэгийн тухай худал ярьсан нь батлагджээ


7 жил

Сирийн онгоц Шайратын агаарын баазаас химийн зэвсэг тээвэрлэж Идлиб хотын хүмүүс рүү химийн хийгээр дайрсан гэж Америк буруутгасан. Гэтэл Оросын Батлан Хамгаалахын Яамны хэвлэлийн төлөөлөгч Игор Конашенков:

“Пентагон эсвэл Америкийн Төрийн Департментын аль нь ч агаарын баазад химийн зэвсэг байсан гэх нотолгоо гаргаагүй” гэж хэлсэн байна.

Игор Конашенков

Конаншенков агаарын баазад сэтгүүлчид, хотын захиргаа, цагдаа нар гээд бусад хүмүүс очиход химийн зэвсэгийн агуулах эсвэл нөөцийн аль нь ч олдоогүй гэдгийг дурджээ. Нэмээд баазад очсон хүмүүс хийн маск өмсөөгүй хэдий ч биеийн байдал хэвийн байсан тухай хэлсэн байна.

Энэ сарын 7-нд Трампын тушаалаар Америк Сирийн Хомын бүс дэх Шайратын агаарын бааз руу пуужингаар дайрсан. Дайралтыг Америкийн Тэнгисийн Онгоцууд Газар Дундадын Тэнгисээс хийсэн байна. Пентагон дайралтын шалтгаанаар Сирийн засгийн газар Идлиб хотод химийн зэвсэгээр дайрсан гэсэн ч Шайратад химийн зэвсэг агуулаагүй байсан нь батлагдлаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү