Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлнэ


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр болж байна. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү