Латин Америкт социализм яллаа


7 жил

Эквадорын ерөнхийлөгчөөр Ленин Морено  сонгогдлоо. Түүний амлалт экс ерөнхиийлөгч Рафаел Корреагийн эхлүүлсэн нийгмийн халамжийн хөтөлбөрийг гүнзгийрүүлэхэд тулгуурлаж байлаа.

©Reuters зүүн талд Рафаел Корреа, баруун талд Ленин Морено

 Эквадорын сонгуулийн албанаас Мореног Ням гарагт болсон сонгуульд консерватив өрсөлдөгч Гүйллермо Лассогийн эсрэг 51.16 хувиар ялалт байгуулсаныг зарлажээ.

Ялалтын дараа 64 настай Морено зүүний жигүүрийн экс ерөнхийлөгчийнхөө хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ хэлжээ. Мореногийн бодлого нийгэмдээ чиглэсэн, тодорхой байсан бол Лассогийн бодлого нийгмийн хөтөлбөрөөр дутагдсан гэж сэтгүүлч, академич Фернандо Касадо Синхуад тайлбарласан байна. Касадогийн хэлж буйгаар Лассогийн банк санхүү, 1999 оны хямралд холбоотой гэдэг нь түүний уналтанд нөлөөлсөн аж.

Харин Морено хөдөө аж ахуйг хүчирхэгжүүлнэ, нялх хүүхдийн тэжээлийн хомсдолыг арилгана, ахмад настнуудын амьдралыг сайжруулахаар зорьж байгаа зэргээр нийгэм рүү хандсан, тодорхой бодлогуудтай.

Шинжээчид Морено хатуу үгтэй Коррейгаас бодлогоороо биш илэрхийлэх, хүрэх зам нь илүү зөөлөн байхаараа ялгаатай гэжээ. Ингэснээр Эквадорт ирэх хэдэн жилүүдэд социализм хүчээ алдахгүй бололтой.

©Reuters Ленин Морено эхнэрийн хамт

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү