71 настай урлагийн оюутан үзэсгэлэнгээ гаргаж байна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

1989 оны хувьсгалаас хойш 20-иод жил орон гэргүй амьдарсан Румыны 71 настай коллежийн урлагийн оюутан хогон дундаас олсон сэтгүүл, цаасаараа хийсэн арт коллажуудаараа үзэсгэлэн гаргажээ. Ион Барладеану хуучны коммунист систем ба өөрийн шүтдэг капиталист оддын соёлыг ёжилсон коллажууд хийдэг. Тэр коммунизмын уналт, капитализм хүмүүсийн сэтгэлийг гонсойлгосон тухай коллажаараа дүрсэлдэг.

©Vice

2007 онд Барладеанугийн бүтээлүүдийг уран зургийн галлерейн эзэн олж нээснээс хойш тэр олон улсад нэр гарсан юм. Ингэж түүний амьдрал дэлхийн том галлерей, цуглуулагчдын дунд орж өөрчлөгджээ.  Барладеану Румыны түүхийн чухал үеийг коллажаараа дамжуулан илэрхийлсэн нь олны анхаарлыг татдаг.

Одоо тэр Их Британид анхны үзэсгэлэнгээ гаргаж байгаа тухай Itsnicethat-аас мэдээлжээ. Йон Барладеану одоог хүртэл Omagiu, _DOR_ зэрэг өнөө үеийн сэтгүүлүүдийг ашиглан бүтээлээ туурвиж байгаа тухайгаа ярьжээ. Itsnicethat-д тэр өөрийнхөө амжилтыг “нийгмийн контекстонд шулуухан хариу үзүүлдэг”-тэй холбоотой гэж боддог тухайгаа хэлсэн байна. Өөрөөр хэлбэл түүний бүтээл нийгмийг шүүмжилж, ёжилж байдагтай холбоотой юм.

i8

Барладеанугийн урлагт Энди Вархол, Салвадор Даль, Румыны Гили Мокану, Думитру Горза нар нөлөөлжээ.

Бүх зураг ©Ion Barladeanu

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү