Бидний мэдэхгүй Америк: 1980-аад оны Нью Йорк

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Гэрэл зурагчин Стивен Сийгел бидний мэдэх гялалзсан, цэвэрхэн, тохилог  Америкаас ондоо орныг дурандаа буулгажээ. Түүний 1980-аад онд авсан Нью Йорк аюултай, эрсдэлтэй бөгөөд харахад хүйтэн сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ Сийгел энэ дүр зургийг илүү нээлттэй, чөлөөтэй Нью Йорк гэж нэрлэсэн бөгөөд 9/11-ны үйл явдлаас хойш тэр шинжээ алдсан гэжээ.

 

Ghotamist вебблогт өгсөн ярилцлагандаа тэр ингэж дурджээ:

“1980-аад оны Нью Йорк өнөөдрийн Нью Йоркоос хоёр талаараа өөр. Нэгдүгээрт, 1980-аад оны Нью Йорк илүү эрсдэлтэй, бохир, сэтгэл түгшээсэн, илүү аюултай бас замбараагүй газар байлаа. Үүнийг би өөрийн зургаар нэлээн сайн харуулсан гэж боддог. Хоёрдугаарт, 1980-аад оны Нью Йоркийн нээлттэй бөгөөд эрх чөлөөтэй мэдрэмж 9/11-ны дараа алдагдчихсан…эргээд хэзээ ч урьдных шигээ болохгүй байх.”

 

Бүх Зураг ©Steven Siegel

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү