Баянхошууныхан сүрьеэн үнэгүй үзлэгт хамрагдаарай


7 жил

Баянхошууны иргэдийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулахаар болжээ. Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо буюу Баянхошууны эцэст байдаг Баян бигэр өрхийн эрүүл мэндийн төвөөс ирэх Бямба гаригт “Сүрьеэ илрүүлэх, оношлох өдөрлөг" зохион байгуулна.

Сүрьеэтэй хүмүүсийн гэр бүл ба өмнө нь сүрьеэгээр өвдөж байсан, өвчлөх эрсдэлтэй 180 хүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна гэжээ.

Мөн Улаанчулуутын хогийн цэгийн орчим амьдардаг айлууд 24-р хороонд харьяалагддаг.Тэдгээр хүмүүсийн 60 орчим хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эм тариа худалдан авах, эрүүл мэндийн даатгал төлж, хоёр гуравдугаар шатлалын эмнэлэгт үйлчлүүлэх боломжгүй иргэд гэнэ.

Тиймээс Баян бигэр өрхийн эмнэлгийнхэн сүрьеэгийн мэргэжлийн эмч нарыг урьж, цээжний зураг авах аппарат, сүрьеэгийн оношилгооны багаж төхөөрөмж түрээслэн цогц үйлчилгээ үзүүлдэг. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү