Элэгний С вирусын оношлогоо, шинжилгээний зардлыг ЭМДС-аас хариуцан төлөх боллоо


7 жил

Монгол улсад 2016 оны байдлаар элэгний С вирусын халдварын тархалт нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж, дэлхийд С вирусын өндөр тархалттай улс болоод байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Элэгний С вирусын идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг нь гүйцэтгэлээр тооцон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, холбогдох програм хангамжид өөрчлөлт оруулах, дээрх тусламж, үйлчилгээг даатгуулагчдад хөнгөн шуурхай үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. 

Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү