Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа өнөөдрөөс эхэллээ


7 жил

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа 2017 оны гуравдугаар сарын 31-нд буюу өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 9-нийг дуусталх хугацаанд улс орон даяар явагдах гэж байна. Энэ удаагийн судалгаанд Дорнод аймгийн Өрхийн Мэдээллийн Нэгдсэн Санд бүртгэлтэй 15271 өрхийг хамруулах ба өргөдлийн аргаар хүсэлтээ гаргасан өрхүүдийг нэмж хамруулна.

ӨАТТС-ны үед судалгааны багийн ахлагч, тоологч, шивэгч, хөтөч, жолооч, удирдлага хяналтын баг, ажлын хэсэгт нийт 228 хүн ажиллана. Уг судалгаа хийгдсэнээр мэдээлэл цуглуулах ажлыг хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, чанартай хийж, айл өрхүүдийн амьжиргааны түвшингийн үнэлгээгээ бодитой, үнэн зөв хийж авах, мэдээллийн сангаа алдаагүй, үнэн бодитой мэдээллээр бүрдүүлж авахаас гадна бусад салбарын үйлчилгээг өрх, иргэнд үзүүлэх тоон мэдээлэл үүсэх боломжтой юм.

Хэрлэн сумын 10 багт тоологчоор ажиллах хүмүүс маань ийм хувцастай явж байгаа тул мэдээлэл цуглуулах боломжоор хангаж, өөр хүнд мэдээлэл өгөхгүй байхад анхаарна уу.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү