Номоо солилцсон эхний 200 хүн гарын бэлэгтэй


7 жил

 Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж байгаа бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номын бэлэг бэлджээ. Эрхэм уншигч та бүхнийг дөрөвдүгээр сарын 1-н буюу ирэх бямба гарагийн 12.00-14.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоор солилцох боломжтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл, урлагийн газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү