ХХОАТ-ын баталгаажуулсан илүү төлөлтийг 4 сараас буцаан олгож эхэлнэ


7 жил

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45,0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.  Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503  татвар төлөгч буюу 0,5 тэрбум төгрөгөөр илүү юм.

Буцаан олголт авахаар 2016 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн, нийслэлийн нэгдүгээр ээлжийн 11354 ирг эний 8,8 тэрбум төгрөгийн баталгаажуулсан илүү төлөлтийг ирэх дөрөвдүгээр сард, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг 5,6 дугаар сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна гэж Татварын Ерөнхий газрын цахим хуудаснаа мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү