Европын хамгийн баян хүн 350 сая доллар хандивлана

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Аманчио Ортега Сан Лхагва гарагт Испаний 17 автономит бүс нутгуудын эмнэлэгүүдэд хорт хавдарын эсрэг төхөөрөмжүүдийг суулгахаар 350 сая долларыг хандивлана гэдгээ мэдэгдлээ. Аманчио Ортега Сан бол Зара брендийн үүсгэн байгуулагч Амаичио Ортегагийн байгууллага юм.

Ортега 360 сая доллараар хорт хавдарыг эхний шатанд нь нээдэг сканнер, радио эмчилгээний төхөөрөмж, эрүүл мэндийн үйлчилгээний шаардлагатай хэрэгслүүдийг авч өгөхөөр зэхэж байна.

2016 онд Аманчио Ортега 40 сая еврог Испаний Андалусиа бүс нутгийн Эрүүл Мэндийн Үйлчилгээнд, 2015 онд 17 саяыг Галичиад хөхний хорт хавдарыг нээж илрүүлдэг төхөөрөмж худалдан авахад хандивлаж байв.

Жилд Испани улсад 20.000 хорт хавдар илэрдэг ба тэдний 60 хувьд радио эмчилгээ шаардлагатай байдаг гэжээ. Форбес сэтгүүлээр бол Ортега 72.6 тэрбум доллартай Европын хамгийн баян хүнээр тодорсон. Зарагийн анхны дэлгүүрийг тэр 1975 онд нээж байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 7 жил
Манайхан бол хэнд хахуул өгөх вэ л гэж бодож байгаа ш дээ