Боб Дилан Нобелын шагналаа хүлээн авахаар боллоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Боб Дилан Нобелын шагналаа хүлээн авахад хэвлэл мэдээлэл оролцохгүй ба түүний хамт зөвхөн Шведийн Академи л байлцана гэлээ. Дилан удсаны эцэст Нобелын шагналаа ийнхүү хүлээн авахаар болжээ.

Фолк дуучин, 75 настай Боб Дилан өнгөрсөн 10-р сард Нобелын Уран зохиолын шагнал, 900.000 долларын эзнээр тодорсон. Гэхдээ шагналаа хүлээн авахгүй байсаар таван сар болжээ.

Шагнал гардуулах ёслолд тэр үг хэлэхгүй харин хальсанд буулгасан хэлбэрээр явуулахаар болсон. Өмнө нь 2013 онд Канадын Алис Мүнрое илтгэлээ мөн ингэж явуулж байв.

Өнгөрсөн 10-р сард Шведийн Академи Диланд “шинэ яруу найргийн илэрхийллийг Америкийн дууны уламжлалд бүтээсэн” гэж шагнал өгсөн. Үүний дараа тэр хэд хэдэн удаа шагналынхаа тухай нийтийн өмнө гаралгүй үг хэлээд байв. 1993 онд Америкийн Тони Моррисоноос хойш Нобелыг уран зохиолоор авж буй анхны Америк бол Боб Дилан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү