Инь Янь бүтэцтэй пандагийн хүрээлэн

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Хятадын Чэнду хотоос Копенхагенд ирэх хоёр пандад зориулан инь янь хэлбэртэй амьтаны хүрээлэнгийн загварыг Bjarke Ingels Group гаргажээ.

Копенхаген хотын Панда Хаус ирэх жилд нээлтээ хийнэ.

Европын хамгийн хуучны амьтаны хүрээлэнгүүдийн нэг “Копенхаген Зүү”-ийн захиалгаар шинэ барилгын загварыг гаргажээ.

2.450 метр квадрат талбайд эрэгтэй, эмэгтэй хоёр пандаг салгасан янз бүрийн орчнуудыг агуулах аж.

Барилгын ерөнхий бүтэц Хятадын инь янийг дүрсэлжээ. Хүрээлэнгийн барилгын ажил энэ жилийн сүүлд эхлэхээр товлогдсон ба 21 сая долларын төсвөөр баригдаж байгаа аж. Хятадын засгийн газар сайн хүслийн үндсэн дээр Копенхаген хот руу хоёр пандаг нүүлгэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү