2001:Сансрын аялалын өрөөг ахин босгожээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Лос Анжлелос хотын үйлдвэрийн агуулахыг уран бүтээлч Симон Бирч видео, инталляц, баримал, уран зураг зэргийг холбосон 14-р үйлдвэр нэртэй орон зай болгожээ.

Урлагийн бүтээлүүдээр хүрээлсэн энэ орон зай 3 сая долллараар бүтсэн. 14-р үйлдвэрийн нэгэн өрөөнд Стэнлей Кубрикийн 1968 оны “2001: Сансрын Аялал” филмийн алдарт сетийн интериорыг бүтнээр нь буулгасан байв. Кубрикийн неоклассик сетийг босгохоор Бирч KplusK Хонг Конгийн архитектур, дизайны фирмтэй хамтран ажиллажээ.

Филмийн сетийг 1967 онд зураг авалт дууссаны дараа нураасан ч Харри Ланжийн зурсан зарим оригинал эскизүүд үлдсэн байв. Тэдгээрийг ашиглан Симон Бирч сансрын нисэгч Дейв Боуманы сүүлийн хэсэгт гардаг өрөөг ахин босгосон байна.

©Бүх Зураг Design Boom

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү