Дэлхийн хамгийн том динозаврын хөлийн мөр олдлоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Палеонтологичид дэлхийн хамгийн том динозаврын хөлийн мөрийг Австралийн Юрийн Галавын Цэцэрлэг гэгддэг газраас олжээ. Дэлхийн хамгийн том динозаврын хөлийн мөр 1.7 метрийн урттай байна.

 Палеонтологчдын баг Австралийн баруун хойд хэсгээс 21 төрлийн динозаврын чулуужсан хөлийн мөрийг олсон аж.

Өнгөрсөн жил манай улсаас олдсон 106 cм хөлийн мөрийг дэлхийн хамгийн том гэж бүртгэж байв. Энэ мөрийг Монгол-Японы хамтарсан экспедиц өнгөрсөн жилийн 10-р сард Говийн цөлөөс олсон юм.

ABC news-д судалгааны аутор Стив Салисбури 1.7 метрийн хөлийн мөртэй байгааг харвал ташаагаараа 5.3-5.5 метр аварга том амьтан байх магадлалтай гэжээ. Нэмж тэр уг динозаврууд үнэхээр оршиж байсан ба “Эдгээр мөрнөөс харахад энэ амьтад 130 сая жилийн өмнө Кимберлейд байжээ” гэж дурдсан байна.

Салисбуригийн палеонтологийн баг мөрийн дитайлд 2011 оноос 2016 оны хооронд 400 цагийн турш ажиллажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү