Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан


7 жил

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2017 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтайн салбар уулс болон Говийн  бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Богдын гол  орчмоор 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 3-8 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхибаруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм дулаан байна.

2017 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 

Эх сурвалж : Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү