Оскарын үеэр Райан Гослинг яагаад инээсэн бэ?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Энэ жилийн Оскарын шилдэг киноны шагналын жинхэнэ ялагчаар Moonlight-ийг гэнэт зарлахад La La Land киноны Райан Гослинг инээгээд зогсож байсныг санаж байна уу? Гослинг буруу ялагчаар La La Land зарлагдахад тайзан дээр инээгээд зогсож байлаа. Интернет түүний реакцийг гайхаж байв.

Райан Гослинг “Толгойдоо хамгийн муу гэснийг төсөөлөөд байж байлаа. Дараа нь Moonlight-ийг ялсаныг сонсоод тайвшраад, инээсэн дээ.” гэж тайлбарлажээ.

Шилдэг киноны шагналын эзнийг буруу зарласны дараа зохион байгуулагчид гарч ирсэнээр жинхэнэ ялагч Moonlight байсныг тодруулсан юм.

©New York Times

 “Үнэнийг хэлэхэд би ч гэсэн Moonlight-ийг хожсонд их баярлаж байсан.” гэж тэр Лас Вегасын Адобын Уулзалтын үеэр дурджээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү