“ Төр нийгмийн түншлэл” зөвлөгөөн боллоо


7 жил

 Монгол Улсын хэмжээнд 15.0 мянга гаруй ТББ бүртгэлтэй байдаг байна. Үүнээс Дархан-Уул аймагт 450, Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 398, улирлын тайлан балансаа гарган тогтмол үйл ажиллагаа явуулдаг  Татварын хэлтэст бүртгэлтэй 43 гаруй төрийн бус байгууллага байдаг ба эдгээр байгууллагууд 32 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  . 2017 онд Дархан-Уул аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлого боловсруулахад ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” зөвлөгөөнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулав.

0ba552b554042989b8f08e45f6e69e51

“Хөгжлийн төлөө түншлэл” уриатай тус зөвлөгөөнд 38 төрийн байгууллагын төлөөлөл, 82 төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 120 төлөөлөгч оролцож үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

b42a2318e6187f9238c14af1758831d9

Дээрх зөвлөгөөнийг угтаж иргэн, төрийн бус байгууллагаар /ТББ/ гүйцэтгүүлэх ажилд санал авсан. Мөн энэ сарын 22-ны өдөр аймгийн Иргэний танхимтай хамтран “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж нийтдээ 29 байгууллагын 62 саналыг хүлээж авч нэгтгэсэн тухай танилцуулжээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү