Витаминжуулалтын өдөрлөг зохион байгуулж байна


7 жил

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс  “Хаврын ядаргаа-Стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилт болон эмийн зохистой хэрэглээний талаар  мэргэжлийн эмч нар сургалт зохион байгуулав. Мөн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг цусны даралт үзэх, ясны сийрэгжилт  тодорхойлох, арьсны оношлогоо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг  үзлэг оношлогоонд хамруулах, витамины хямдралтай худалдаа зэргийг Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Монос-Улаанбаатар” компани хамтран зохион байгуулж байна 

 Эх сурвалж:  Чингэлтэй дүүргийн ЗДТГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү