Баянзүрх дүүрэгт гамшгийн эсрэг сургуулилт зохион байгууллаа

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

Монгол Улсын Засгийн газраас анх 2011 онд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг 339, 340 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Энэ дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг билээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт зарлан мэдээлэх дохиогоор дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Жуковын талбай, Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлэх сургалтыг зохион байгуулав.

17434940_1506473152728655_7788256323642769607_o
Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсоно. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларсан юм.

17436264_1506472896062014_2558560874472688222_o
Мөн дүүргийн хэмжээнд таван минут үргэлжлэх эхний дуут дохиогоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтэс албад, 28 хороо болон аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдлаа.

17436112_1506473046061999_5204279088142183908_o17493025_1506473062728664_1259747001082845231_o

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү