“Би монгол хүн” уулзалт боллоо


7 жил

Хүүхдийн номын өргөөнийн “Би Монгол хүн” уламжлалт чөлөөт ярилцлага, уулзалтыг өчигдөр номын өргөөний 5-р давхарт хөдөөгийн малчны хотноос төрөн гарсан яруу найрагч, хүүхдийн зохиолч Дэмбэрэл гуай хөтлөн явууллаа.

Эх оронд минь хаврын улирал айлсан бууж буй энэ цаг үед хүүхэд багачуудад мал төллөлт, хэрхэн төлөө эсэн мэнд бойжуулах, малчин хүн хаврын улиралд ямар бэлтгэлтэй байх зэрэг олон талын мэдлэг өгч, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулав. Тавдугаар сургуулийн наймдугаар ангийн 31 хүүхэд, номын өргөөний байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд нийлсэн 50 гаруй сурагч оролцсон энэ уулзалтаар сурагч хүүхдүүд тэр дундаа охид малын нэмнээ, хурганы уут хэрхэн оёх тухай өвгөн зохиолчоос зөвлөгөө авлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү