Арвис баг ялагч боллоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Монголын хөлбөмбөгийн холбооны "Идэрчүүдийн футзалын лиг"-ийн нэгдүгээр байранд Арвис клубын баг тодорлоо. Нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байсан тэд Хоромхон багтай хүндхэн тоглолт хийж, 3:4-өөр хожсоноор алтан медалын эзэн болжээ.

Сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолт  Хараацай, Солонго Халиун-Од багуудын тоглолт 7:0-ээр дуусав. 

Ингэснээр Арвис заавал гурван оноо авах шаардлагатай талбайд гарч, хожлыг өөрийн багт авчирж чадсан юм.

Харин хүрэл медалийг Дэрэн, Сүхбаатар дүүрэг багийг 4:0-ээр буулган авлаа.

17 хүртэлх насны аваргаар "Дэрэн" тодорсон бол мөнгөн медалийг ДМЮ, хүрлийг Унаганууд клуб зүүх болзол хангасан юм.

Ийнхүү 14 хоног үргэлжилсэн "Идэрчүүдийн футзалын лиг" өндөрлөв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү