Севол онгоцийг далайгаас татаж байна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Өмнөд Солонгосын 6.800 тон Севол хөлөг онгоцийг далайд бараг гурван жил живээстэй байсны дараа уснаас 2.4 метрт гаргаад байна. Зорчигч хөлөг онгоцны улмаас 300-аас илүү хүн амиа алдсан юм. Тэдний ихэнх нь аялалаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байв. Осол 2014 оны 4-р сарын 16-нд тохиолдсон ба 172 зорчигч аврагджээ.

Oсол 2014 оны 4-р сарын 16-нд тохиолдсон ба 172 зорчигч аврагджээ.

Онгоцийг татах ажиллагааг Хятадын Шанхгай Салвейж  компани удирдаж байна. Компани өмнө нь татах ажиллагааг хэд хэдэн оролдсон ч онгоцонд тохирсон аргууд биш байсан. Тиймээс хохирогчдын гэр бүл ажиллагаагаа явуулахын тулд мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахыг засгийн газартаа санал болготол үл тоосон тухай KoreaTimes-д бичжээ.

©Reuters Онгоц татах ажиллагааг хараад уйлж буй эмэгтэй. Тэрээр цогцос нь олдохгүй байгаа хохирогчийн хамаатан.
Ажиллагаа өчигдөр эхлэн, Баасан гараг гэхэд дууссан байх ёстойгоор тооцжээ. Онгоц живсэн Жиндо арлын далай хүчтэй, өндөр давалгаатай ба цаг агаарын улмаас ажиллагаа өнгөрсөн жилээс хойшлогдсоор байжээ.

Ослын улмаас амиа олдсон 394 зорчигчоос 295 зорчигчийн цогцос л олдсон байна.

 Ослын улмаас амиа олдсон 394 зорчигчоос 295 зорчигчийн цогцос л олдсон байна.

Онгоцийг Мокпо хотоос 90 км-ийн цаана хүргэснээс 2 долоон хоногийн дараа ажилчид онгоцны шавар, хэлтэрхийг цэвэрлэж, үлдсэн нас барагчдын цогцосыг хайж эхлэнэ гэжээ. Мөрдөн байцаах хороо ослын шалтгааныг тайлбарлах ажлаа үргэлжлүүлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү