Замын түгжрэлийн үед нисэх дрон машин

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Airbus, Italdesign нар хамтран түгжрэлийн үед агаарт хөөрөх дрон машины анхны дээж загварыг Женев Мотор Шоу 2017-д танилцууллаа.  Машин pop.up нэртэй системийн тусламжтайгаар зам дээр явна бас агаарт ниснэ. Машин түгжрэл дунд шигдсэнээ мэдмэгц pop.up системээр дамжуулан газраас холбоогоо таслан, дээш 4.4 метр ниснэ. Энэ үеэр өөрийгөө удирдаж эхлэх ба дагалдан хэрэглэхэд хялбар аппликейшинтай байна.

Систем нь зам түгжрэлтэй эсэхийг, замаар эсвэл агаараар явахын аль нь илүү дээр зэргийг ялгах үүрэгтэй. Зорчигч чиглэлдээ хүрсэний дараа машин баттерей цэнэглэгч станцдаа эргэн ирж  дараагийн үйлчлүүлэгчээ хүлээх аж.

Хоёр компани бүтээсэн загвар нь ирээдүйд биетжиж, том хотуудын тээврийн хэрэгсэлд үйлчилдэг болно гэдэгт найдаж байгаа гэжээ.

Italdesign-ий захирал Жорг Астолош “Хэрэв ирээдүйн хотын тээврийн хэрэгслийн загварыг гаргахыг хүсч байвал уламжлалт машин том хотуудын шийдвэрлэх гарц байж чадахгүй. Дээрээс нь тогтвортой бөгөөд оюунлаг дэд бүтэц, аппликейшин, интеграц, эрчим хүчний систем, хотжилтын төлөвлөгөө, нийгмийн хүчин зүйлүүд гэх мэтийг бодох ёстой.” хэмээн том хотуудын ирээдүйн тухай  дурдсан байна.

"...Уламжлалт машин том хотуудын шийдвэрлэх гарц байж чадахгүй..."

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү