Украйн Оросын дуучныг хилээр нэвтрэхийг хориглов

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Eurovision тэмцээнд Оросыг төлөөлж буй дуучин Юлия Самойловаг Украйны хилээр нэвтрэхийг хоригложээ. 29 настай Юлия Самойлoвa хүүхэд наснаасаа эхлэн хөлөндөө мэдээ алдсаны улмаас тэргэнцэр дээр сууж байгаа юм. Түүнийг энэ сарын 12-нд Еurovision тэмцээнд Оросыг төлөөлүүлэхээр сонгосон.
Гэтэл Самойлова 2015 оны 6-р сард болсон фестивалд оролцохын тулд Крым руу Украйнаар биш Оросоос шууд нэвтэрсэнийг Украйны тал хууль бус гэж үзсэн байна.

©AP Photo Юлия Самойлав хүүхэд наснаасаа эхлэн хөлөндөө мэдээ алдсаны улмаас тэргэнцэр дээр сууж байгаа

Тасс мэдээллийн агентлагт Самойлова “Нөхцөл байдлыг хөндлөнгөөс харахад надад их инээдтэй байна, яагаад гэвэл надаас тэд юу олж харсаныг би ойлгохгүй байна. Над шиг ийм жижигхэн охиноос заналхийлсэн харж л дээ.” гэжээ.

Украйны шийдвэр Европын Өргөн Нэвтрүүлгийн Нэгдлийхэнд огтхон ч таалагдаагүй ба шийдвэрт сэтгэл гонсойсон гэдгээ илэрхийлжээ. Харин Европын Аюулгүй Байдал ба Хамтралын Байгууллага Украйны шийдвэрийг хууль бус гэж харахгүй байгаагаа хэлсэн байна.

Хэрэв Самойлова энэ жилийн тэмцээнд оролцож чадахгүй бол, дараа жил Оросыг ахин төлөөлж болох тухай Оросын Нэгдүгээр Сувгаас мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү