Ливанд татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагсжээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Ням гарагт Ливаны нийслэл Бейрут хотод татварын нэмэгдлийг эсэргүүцэн мянга мянган хүн жагсаал хийжээ. Ливаны засгийн газар 4 тэрбум долларын төсвийн гарздлаас зайлсхийхийн тулд татвараа нэмэгдүүлэх саналыг тавьсан байна. Харин жагсагчид  үл мэдэгдэх гэрээнүүдээр дамжуулан нийтийн мөнгөөс завшсан улс төрчдөөр төсвийн мөнгөө нөхүүлэхийг засгийн газраасаа шаардаад байгаа юм.

Жагсагчид авилгалын эсрэг тэмцэнэ гэж хэлсэн ерөнхий сайд Саад аль-Хариригийн эсрэг усны сав шидэж, уураа илэрхийлжээ. Твиттер хуудастаа Харири жагсаалын зохион байгуулагчдыг хороо байгуулж “шаардлагаа хүргүүлэн, эерэгээр ярилцах”-ыг уриалсан байна.

Татвар нэмэгдүүлэх санал нь ерөнхий сайд Хариригийн Ливан улсын 12 жилийн турш анх удаагаа баталж буй төсвийн нэг хэсэг аж. Хуульчид түрүү 7 хоногт хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэх батламж гаргасан байна.

Жагсагчид дөрвөн хоног дараалан жагссан аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү