Израйль Сирид агаарын дайралтуудаа үргэлжлүүлнэ


7 жил

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Оросын ерөнхийлөгч Владимир Путинд Израйл Сири дэх агаарын дайралтуудаа шаардлагатай гэж үзвэл үргэлжлүүлнэ гэж хэлсэн тухайгаа мэдээлжээ. Нетаньяху Хятадад хийсэн айлчлалын үеэр энэ тухай дурдсан байна.

Даваа гарагт Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад Оросын парламентын гишүүдэд Сирийн хөрсөн дээрх Израйлийн үйл ажиллагаа явуулахыг зогсооход найдаж байгаа гэдгээ хэлсэн аж.

Оросын Гадаад Хэргийн Яам  Баасан гарагийн өглөө Сирийн Палмира хотод явуулсан Израйлийн агаарын дайралтын тухай Израйлаас тайлбар шаардахыг элчин сайддаа тушаажээ. Өнгөрсөн долоо хоногт Израйлийн Сирид хийсэн дайралтууд Сири лүү чиглэсэн байв. Тухайлбал, Палмира хотод хийсэн Израйлийн агаарын дайралтуудын улмаас Хезболлагийн армийг устгасан байх боломжтой. Түүнчлэн Ням гарагт Дамаск ба Голаны Нурууны хооронд явж байсан тээврийн машин руу дроноор дайралт хийсний улмаас хоёр хүн нас барсан. Тэдний нэг нь Ассадын талтай ойр холбоотой хүн байсан байх магадлалтай байгаа юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү