Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас зургаан сараар хаслаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатарыг өнгөрсөн бямба гарагт  бүлэг хүмүүс машинаар санаатайгаар дайран, зодсон тухай хэвлэлээр цацагдаад байсан. Одоо Э.Цэндбаатарын биеийн байдал нь хүнд байгаа бөгөөд олон тооны оёдлыг тархи, нүүрэндээ тавиулсан, гуурсаар хооллож байгаа талаар эмч нар хэлжээ. Түүнийг өчигдөр өглөө Гавал, тархины гэмтлийн тасагт шилжүүлжээ.

Хэрэг гарж байхад Э.Цэндбаатар боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү, Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нартай хамт байжээ.  Тус хэрэг Баянгол дүүргийн “UB Palace” орчимд болсон байна.

Дээрх тамирчдыг я Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан ба хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасав. Энэ хугацаанд дээрх гурван тамирчин улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү