Монголын хоккейн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно


7 жил

Азийн орнуудын “Челленж кап” тэмцээний топ дивизионы тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотын  “The Rink Ice arena”-д амжилттай явагдаж байна. Тэмцээний эхний тоглолтоо Монголы Улсын шигшээ баг Сингапурын багтай хийж, 13:0-ээр  хожсон бол манай хоккейчид өнөөдөр хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Тайландын шигшээ багтай хийнэ. Тайландын шигшээ баг өнгөрсөн жил энэ тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч байсан бол манай баг хүрэл медаль хүртэж байсан .

Манай баг “Челленж кап”-ын хүрээнд өнөөдөр Тайланд, маргааш Малайз, 23-нд Арабын нэгдсэн Эмираттай тоглох юм. Тэмцээнийг одоогийн байдлаар хоёр тоглолт хийж, хоёуланд нь хожсон Арабын нэгдсэн Эмиратын баг тэргүүлж, Тайланд, Монголын баг удаалж явна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү