Амьдрахад хамгийн таатай хот Вена


7 жил

Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотоор Австрийн Вена найм дахь удаагаа шалгарчээ. Шилдэг арвын тоонд Европын найман хот багтсан байна. Эхний аравт Швейцарийн Цюрих, Женев, Базель, Шинэ Зеландын Окленд, Германы Мюнхен, Дюссельдорф, Франкфурт, Данийн Копенгаген, Канадын Ванкувер, Австралийн Сидней орсон байна.

231 хотын нэр багтсан жагсаалтын сүүлийг Иракийн Багдад хот мушгижээ. ОХУ-ын Москва 168, Санкт-Петербург 176, БНХАУ-ын Бээжин 119, Хонконг 71, Шанхай 102 дугаарт орсон байв. Азийн хотуудаас Сингапур 25, Токио 47 дугаарт жагсчээ. Уг жагсаалтыг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, 130 гаруй улсад салбартай, зөвлөгөө өгдөг “Merser” компани жил бүр гаргадаг юм.

Энэ удаа тус компанийн мэргэжилтнүүд дэлхийн 450 хотыг улс төрийн тогтвортой байдал, гэмт хэргийн түвшин, хүний эрх чөлөөг хязгаарладаг байдал, эмнэлгийн үйлчилгээ, тээвэр, боловсрол олгох боломж, агаарын бохирдол, орон сууц болон өргөн хэрэглээний барааны хүртээмж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж зэрэг 39 шалгуураар харьцуулжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү